Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдөр иргэн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг тоглоомон буугаар айлган сүрдүүлэн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, танхайрсан үйлдэл гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тус мэдээллийг шалгахад өмнө нь архидан согтуурч 8 удаа зөрчил гаргаж байсан, 54 настай, эрэгтэй, М гэгч нь үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрсан болохыг олж тогтоож, эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчилд холбогдогчид шүүгчийн шийтгэврээр 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна