Булганд хээрийн түймэр гарчээ

Х.Батсайхан
2024/04/01

Хаврын хуурайшилт эхэлж, ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Хайлантай рашаант гэх газарт өчигдөр хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад өчигдөр өдрийн 15.49 цагт бүртгэгдсэн байна. 

Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашин, сум дундын Цагдаагийн тасгийн экологийн цагдаагаар ахлуулсан ажилтнууд тухайн өдрийн 17:09 цагаас эхлэн ой, хээрийн гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж эхэлжээ. 

Сүүлд ирсэн мэдээллээр, гал түймрийг 18:14 цагт цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байгаа гэсэн байв. Урьдчилсан байдлаар 2.5 га талбай өртөж шатжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна