2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09:00 цагийн байдлаар авто зам дээр ус тогтсон болон шар усны 7 дуудлага, мэдээлэл ирсэн.
Үүнд:
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Айдсын даваа явах замд усны шуудуу хааж элс шороо асгасны улмаас Жаргалан эко, Санни сатурн, Монгол хаус хотхон орчим ус тогтож, иргэд, машин зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 1 машин, Онцгой байдлын хэлтсийн 3 алба хаагч 1 машинтайгаар ажиллаж, хяналт шалгалтыг зохион байгуулж, Эн Ар Жи сервис ХХК-д шороон далан босгох, усыг соруулах, үүрэг чиглэл өгч ажилласан.
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Архивын ерөнхий газраас урагш Жаргалантын ам Төв аймгийн авто зам дээр ус тогтсон дуудлагын дагуу Геодези усны барилга байгууламжийн газраас 8 хүн, ус соруулах автомашин 2, Онцгой байдлын 12 алба хаагч 2 машин, 150мм голчтой зөөврийн 1 мотопомптой ажиллаж эхний ээлжинд авто замын ус зайлуулах шугамын шүүрийг онгойлгож, 124 тонн ус соруулсан.
Сонгинохайрхан дүүргийн 6, 23-р хороо Намгийн сувгийн усыг Геодези усны барилга байгууламжийн газраас 100 тн ус соруулан ажилласан.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн зам дээр тогтсон усыг Геодези усны барилга байгууламжийн газраас 1 рейсээр 10 тонн ус соруулсан.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнэ 2 дугаар гудамжны 9 а тоот иргэн Ж.Мөнхдалайгын 8*8 хэмжээтэй байшин руу шар усны ус урсаж орсон дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 3 тонн орчим ус мотопомпоор соруулсан.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 1,4 дүгээр гудамж 3б, 216, 217 тоотууд хашаа гэрт ус ороод байна гэх дуудлагааар Онцгой байдлын хэлтсийн 3 алба хаагч, 1 автомашинтайгаар помп ашиглан шар усыг соруулж ажиллалаа.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо шувуун фабрикийн 2б хэсгийн гэр хорооллын гудамж шар усны үерийн улмаас усанд автсан дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч 1 машин 2 мотопомтойгоор ажилласан.
Өнөөдрийн байдлаар нийт 72 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу 8 байгууллагын давхардсан тоогоор 369 алба хаагч, 94 автомашин механизм, 17 мотопомптой ажиллаж 7830 тонн ус соруулан, 5404 метр суваг татаж, 3 гүүрний сувагчлал гаргаж, 155 тонн мөс, 3 тонн лаг шавар зөөвөрлөн, 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгож, 3570 метр шороон далан босгож 127 айл, өрх, 2 аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, Баянзүрх дүүрэгт 8, Сонгинохайрхан дүүрэгт 1, нийт 9 айл, өрхийг нүүлгэн шилжүүлсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна