Цахим орчинд төрийн албан хаагчийн цэнхэр дугаартай автомашинаар хүүхдээ хүргэж өгч буй нь хэмээх зураг нийтлэгдсэн.
Тус автомашин нь Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн машин байжээ.
Уг асуудлаар тус байгууллагаас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс нь дэргэдээ 19 хүүхдийн ор бүхий хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хамгаалах байртайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
Дээрх мэдээлэлд гарсан 5025 УНҮ улсын дугаар бүхий автомашин нь Монгол улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 06 дугаар сарын 23-ны А/116 дугаар тушаал Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ үзүүлэх журмын 5.9.2, 5.11 дүгээр заалтын хүрээнд албан үүргээ гүйцэтгэж хамгаалах байранд үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч, хүлээн авч боловсролын үйлчилгээг тасралтгүй хүргэж байсан" гэх мэдээллийг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна