Авто осол гарган, хүний амь хохироосон А.Ишдоржид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

С.Гандэлгэр
2024/04/01

Өнгөрсөн наймдугаар сард Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдорж нь өөрийнхөө эзэмшлийн машинаар орон нутгийн замд явган зорчигч 57 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ. 

Тэгвэл прокурорын байгууллага уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тээврийн прокурорын газраас Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдорж нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна