Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр Хангарьд ордонд болж, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Нийгмийн зайлшгүй хэрэглээнд үндэслэн газар чөлөөлөх журмын дагуу авто замын чиглэлээр 30 байршилд 1,605 нэгж талбар чөлөөлөхөөс 679, сургууль, цэцэрлэгийн 14 ажилд 210 нэгж талбараас 124-ийг чөлөөлсөн байна.
Мөн шугам сүлжээ хийх 11 байршилд 403 нэгж талбар чөлөөлөхөөс 68, хороо, өрхийн эмнэлгийн 11 байршилд 303 нэгж талбар чөлөөлөхөөс 148 нэгж талбарыг чөлөөлсөн талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулсан.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар "Хатанбаатар гэх эмч нийслэлийн найман объектыг үнэгүй эзэмшиж байна. Энэ шударга ёс уу.
Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элэг судлалын төв гэх эмнэлгийг яаралтай чөлөөлөх ажлын бичгийг нийслэлийн прокурорын газарт өг.
Үүнийг чөлөөлж хамгийн түрүүнд хүүхдийн эмнэлэг болгож, шинээр засаж тохижуулах хэрэгтэй. Манба дацан, Дашчойлин, Яармаг, Зайсан гээд зөндөө объект байсан. Үүнийг яаралтай дуудлага худалдаагаар худалдаад, компаниудад санал болгоно.
Шуудан гэх компанид бид найр тавихгүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болсон. Бүх өмч нь нийслэлийнх.
Дэлхийд байхгүй түрээсээр нийслэлийн өмчийг ашигладаг. Нэг бол зах зээлийн жамаар түрээсээ төл. Төрийн ордны хойд талын арктай байранд Шуудан компани манай объектыг эзэмшиж байгаа" хэмээн ярилаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
90.188.243.224
Яагаад заавал энэ эмнэлгийг устгах гээд байгаа юм бэ? Хатанбаатар эмч бол монголд байгаа гайхалтай хүмүүсийн нэг юм шүү. Түүний удирдлагаар хийдэг зэндмэнэ гэдэг эм, тангууд үнэхээр сайн, олон хүнд тусалсныг иргэд мэднэ. Энэ эмнэлэг нь үндсэн эмнэлэг, сувилал, эмийн үйлдвэртэй цогц үйлчилгээний газаршд. Энд иргэд үнэ төлбөргүй, даатгалаар л эмчлүүлдэг. Улсын цирк, ард кино театраа эхлээд авчихаад дараа нь бидний эмнэлгийг ав хотын даргаа! Хэвтэх эмнэлэггүй болбол бид хэнд хандах вэ? Хотын дарга та өөрөө эмчлэх үү? Та бүх зүйлийг мөнгө гэж хардаг юмуу?
Хариулах139.5.219.26
өөрийн өмчөө түргэн аваад хүүхдийн эмнэлгийг тохижуулж оруул шуналтануудад ичих зовох зүйл байхгүй шүү даргаа санй ажиллаж байгааг дэмжиж байна
Хариулах202.9.46.126
Хурдхан ажил болгоосой
Хариулах59.153.113.150
1-р хороолол дахь Элэгний эмнэлгийн хашааны урд хэсгээр явган хүн явах замыг нэлээд өргөтгөж өгөөч ээ Бага сургуулийн хажууд учраас явган хүний зам нь нарийн учир хүүхдээ хичээлд хүргэж өгөх авахад эцэг эх хүүхэд явахад зам нарийхан учир багталцахгүй авто замтай нийлсэн учир хэцүү байх юмаа машин тэргэнд шүргүүлчих гээд
Хариулах139.5.217.45
ийм хүмүүс зөндөө. тэнгэрийн бошигтот хамрагдсан дээд заяаны хүмүүс байдаг юм байлгүй. хуулийн гадуур дураараа загнаж дунд чөмгөөрөө жиргэнэ. авлигалын эсрэг бие даасан шүүх байхгүй учир авлигач гэмт харгнүүд нь нь шүү болчихоод байна.
Хариулах