Булганы түймрийг бүрэн унтраажээ

Х.Батсайхан
2024/04/02

Булган аймаг, Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Хайлантай рашаант” гэдэг газарт ой, хээрийн түймэр гарсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл уг түймрийг бүрэн унтраасан гэсэн мэдээллийг ОБЕГ-аас өглөө.  

Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сум дундын Цагдаагийн тасгийн экологийн цагдаагаар ахлуулсан ажилтнууд гуравдугаар сарын 31-ний өдрийн 17.09 цагаас эхлэн ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж, мөн өдрийн 18.14 цагт цурамд оруулсан байна.

Улмаар шөнөжингөө ажиллаж, өчигдөр 09.50 цагт гал түймрийг бүрэн унтрааж, Хантай багийн байгаль хамгаалагчид хүлээлгэж өгчээ. Ой хээрийн түймэрт нийт 3 га /1 га хээр, 2 га ой/ талбай өртөж шатсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна