Гол, нууруудын мөсөн давхарга олон жилийн дунджаас 10-60 см нимгэн байна

Zuv.mn
2024/04/02

Цаг агаар эрчимтэй дулаарч буйтай холбоотойгоор манай орны гол, нууруудын мөсний хурдацтай хайлж байна. Дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар, манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаарлын эрчим буурч, хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлжээ. Улмаар ихэнх гол мөрний мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе, олон жилийн дунджаас 10-60 см нимгэн байна. 

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх зайлшгүй явах тохиолдолд баталгаат гарц гармаар зорчихыг онцгойлон анхаарууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна