“Жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нар СУИС-ийн дүү нараа дээрэлхдэг байсан” гэжээ

Zuv.mn
2024/04/03

Жүжигчин Немо буюу Б.Номин "Baji & Ylalt" ярилцлагын нэвтрүүлэгт орсон бөгөөд энэ ярилцлагынхаа үеэр "Оюутан байхдаа доод үеийнхнийгээ дээрэлхэж байгаагүй" гэж ярьжээ.

Түүнийг ингэж ярьсанд тухайн үед доод курсид нь түүнд дээрэлхүүлж байсан нэгэн охин бухимдаж, өөрийн дургүйцлээ илэрхийлсэн байна. Тэрбээр "Хүүе ээ, Жерри, Немо, Б.Мишээл гурав манай ангийн охидуудыг зоддог байсан. Яаж ингэж яг үнэнгээсээ ярьж байгаа юм шиг худлаа ярьж чаддаг юм бэ? Хоёр жил биднийг зодож нүдэж, зовоосон. Намайг сургуулиас хөөлгөх гэж манай ангийн охидуудад "Гадуурхаж байгаад өөрийнх нь хүсэлтээр сургуулиас гарга" гэж дарамталсан байсан. Базах цаашаа байсныг бүх доод үеийнхэн мэдэж байгаа. Бас л гоё ярих юм аа. Энэ гурав хүмүүсийн нүдэн дээр ингэж л яриад яваад байдаг..

Манай ангийн охины хамрыг нь хугартал цохиж байсан. Байнга нүүрийг нь алгадаад, цээж рүү нь цохиод бүгд хөх няц явдаг байсан. Зуун төгрөг өгөөд "Дарс, зайрмаг авч ир. Хариултыг нь өгөөрэй" гэж дарамталдаг байсан. Байнга хараадаг байсан. Хэзээ ч ийм хүн биш шүү" хэмээжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.29
    2024/04/04

    Би баян болох

    Хариулах
  • 103.57.92.210
    2024/04/03

    Ийм бузруудыг хорвоо яаж дааж байнааа. Энднийг яамар аав ээж өсгөж хүмүүжүүлсэн юм болоо Эд нарын үр хүүхдүүд ямар хүн болох болооо

    Хариулах