Богдхан уулын Хүрхрээн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий автозам, гүүр байгуулах ажлыг судална

Zuv.mn
2024/04/03

Төрийн байгууллагуудыг нийслэл хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогын хүрээнд Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг нүүлгэхээр төлөвлөж байгаа билээ. 

Энэ ажлын хүрээнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа

Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ахалж, Засгийн газрын зарим сайд гишүүнээр ажиллана. Нарийн бичгийн дарга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байх юм.

Захирамжийн хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутамд танилцуулахыг ажлын хэсгийн даргад Ерөнхий сайд үүрэг болголоо.

Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртлэх 15.3 км нүхэн гарц (туннел) бүхий авто замын урьдчилсан судалгааг хийж байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.234
    2024/04/04

    Сонгуулийн сургаар судална. Сонгууль дөхөхөд бараг барьчих байлгүйдээ. Монголчууд гэж бас л шартаж хаширдаггүй сонгогч сонгогдогч хоёр шүү хөөрхийс

    Хариулах