ТАНИЛЦ: “Дашваанжил газ” ХХК-иас илэрсэн зөрчлүүд

Zuv.mn
2024/04/04

Дүнжигаравын осолд холбогдсон “Дашваанжил газ” ХХК-ид хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг БХБЯ-наас танилцууллаа. Нийт 518 ажилтантай, Нийслэл болон 21 аймаг 30 суманд 63 салбар, 63 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа тус компанид хийсэн шалгалтаар ямар зөрчил илэрсэн талаарх мэдээллийг хүргэе.

Хөдөлмөрийн харилцаатай холбоотой  

-Хөдөлмөрийн дотоод журмаа хуульд нийцүүлж боловсруулаагүй

-Хөдөлмөрийн норм, норматив баталж мөрдүүлээгүй

-Цалин хөлсний журам баталж мөрдүүлээгүй зэрэг,

  Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудлаар

-Эрсдэл өндөртэй салбарт ажилтны тооноос хамааралгүйгээр заавал ХАБ, эрүүл ахуй хариуцсан ажилтантай байна гэж заасныг зөрчсөн.

-Ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийлгээгүй /Жолооч, ажилтнууд ажлын байранд болон ажил гүйцэтгэх явцад ямар эрсдэл гарах вэ, эрсдэл гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нэгбүрчлэн тодорхойлж, зөвлөгөө зөвлөмжийг ажилтнуудад өгөх ёстой/

-Аюулгүй байдал хангаагүй

-Эрсдэлтэй салбарын ААН-үүд ажилтнуудаа доод тал нь 36 сарын цалинтай тэнцэх дүнгээр даатгуулах ёстой байдаг хуулийн заалтыг зөрчсөн.

-Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулдаггүй.

-Ажлын хувцас хэрэгслээр хангаагүй зэрэг зөрил илэрчээ. БХБЯ-ны дэргэдэх Мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх зөрчилд нь арга хэмжээ авахаар болсон байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна