Монгол Улсын алтны экспортын орлого жилээс жилд нэмэгдэж буй энэ үед Голомт банк алтны салбарт онцгой анхааран ажиллаж, 2023 онд Монголбанканд нийт 4.3 тонн алтыг нийлүүлэн алтны зах зээлийн 24%-ийг дангаараа бүрдүүлэн ажиллалаа. Бид алт, уул уурхай салбарын хөгжилд түлхэц болохуйц бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, энэ салбарт чиглэсэн нетворкинг арга хэмжээг тогтмол зохион байгуулан улсын хэмжээнд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдэд гар бие оролцсоор ирсэн.
Энэ хүрээнд алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдэд зориулсан “Алтны Форум” арга хэмжээг 2018 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж, нийт 880 гаруй алтны салбарын төлөөллийг уг арга хэмжээнд хамруулжээ. Уламжлалын дагуу “Алтны Форум” арга хэмжээг энэ жил ч мөн амжилттай зохион байгуулж, 360 гаруй Монгол Улсын алт олборлогч топ аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагуудыг урин алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, ирээдүйн төлөвийн талаар хэлэлцлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна