Өнөөдөр өглөө Дархан хотод ноцтой осол гарч нэг явган зорчигч амиа алджээ.
Тодруулбал, 11 цагийн орчимд дөрвөн замын уулзварт уг осол болсон. Урьдчилсан мэдээллээр prius-20 маркийн автомашины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа уулзварт машинтай мөргөлдөж, уг замын гарцаар гарч явсан явган зорчигч өртжээ.
Хохирогч 50 настай эмэгтэй Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн ч гэмтлээ дийлэлгүй нас баржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна