Өнөөдөр /IV.08/ эх оронд өрнөх зарим чухал үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
09.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: ЭМЯ, ЦХХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 8911-9482, 8810-6115.
09.30-12.30 цагт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: ЕБС-ийн сургалтын хэрэглэгдэхүүний менежментийн цахим платформ “Үндэсний мэдээллийн сан” үүсгээд буйг “MLab” төслөөс БШУЯ-нд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.
09.30 цгт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: Окландын их сургуулийн профессор, системийн инженер Барбара Оаклийн “Learn like a Pro” номын нээлт болно. Утас: 9008-2998, 9906-1640.
10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Иргэдийн төлөөллөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 100 хувь иргэдэд өмчлүүлэхийг уриалж мэдээлнэ.
12.00 цагт: Төрийн ордонд: Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хороо хуралдана.
11.00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Иргэн Г.Ганжаргалын амь насыг хохироосон гэмт хэргийг яаралтай шийдвэрлүүлэх талаар төр, засагт хандаж байгаа талаар хэвлэлийн бага хурал болно.
11.30 цагт: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна: Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх мэдээлэл хийнэ.
-ЕБС-иудын сурагчдын амрал дуусаж, IY улирлын хичээл эхэлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна