Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн өргөн барьсан Цагдаагийн албаны тухай хуулийг хэлэлцэх үед УИХ-ын нэгэн эрхэм гишүүн “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн цагдаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн олговор өгнө гэж байна. Төсөвт хэр хүндрэл гарахыг тооцож үзсэн үү” хэмээн асууж байж билээ. Эрхэм гишүүүнийхээр бол Х.Тэмүүжин сайд “Жилд төчнөөн цагдаа амь насаа алдана гэж үзээд тэдэн төгрөг төсвөөс гарна” гэчихсэн сууж байх ёстой байж л дээ.
Энэ асуултын цаана “Хэмжээ дамжаагүй их мөнгө гарна даа” гэсэн харамсал давхар явж байгааг царай, дууны өнгө нь хэлж өгч байв. Тэгэхээр, цагдаа нар алба үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдах тохиолдол багагүй гардаг, мань хүнд тийм мэдээлэл, үгүй гэхэд ойлголт байжээ гэсэн үг.
Тэгээд ч тэр үү, тэрхүү заалт батлагдаагүй юм. Тухайн үед цалингийн доод хэмжээ 192 мянган төгрөг байсан, 300 дахин нэмэгдүүлэхээр 57 сая 600 мянган төгрөг. Одоогийнхоор бол 165 сая төгрөг. Олигтойхон байр орон сууц авчихаж ч хүрэхгүй л мөнгө.
Монголын цагдаагийн байгууллагын түүхэнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан албан хаагч 100 гаруй байдаг юм байна. Олон жилийн түүхэнд шүү дээ. Дундажлаад үзвэл жилд 1-2 цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гэсэн үг.
Манай цагдаа нар гэмт хэрэгтнүүдийн өөдөөс гар хоосон шахуу тэмцдэг гэдгийг тооцвол энэ бага тоо.
Гэтэл, цагдаагийн албанд шургалсан ухамсар дорой этгээдүүдийн балаг бусдынх нь ажил үйлсэд хамгийн хүндээр тусдаг мэргэжил бол цагдаа. Нийгмийн хамгийн болж бүтэхгүй, яахаас ч сийхгүй нөхдүүдтэй харьцдаг учраас байнга эрсдэлд байдаг. "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино..." гэдэг хууль үйлчлэхээр яг нарийндаа бол цагдаагийн ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэл гарч, цаашлаад амь нас эрсдэлд орж байгаа юм.
Гэтэл манайх цагдаа цөөтэй. Ажлын ачаалал их. Цалин бага. Орон тоог нэмэгдүүлэх, цалингийн нэмэгдлийг бус, үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлага бий. Гэтэл "Эвэр доргисноос" болж энэ тулгамдсан асуудлууд нь орхигдох вий гэсэн санаа зовинол байна.
Нэр бүхий цагдаагийн алба хаагчид хэрэгт холбогдоод байгаа энэ үед иргэд энэ онцлогийг хамгийн түрүүнд бодож, хандлагаа нэг анзаарна биз ээ гэсэн үүднээс бичлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
176.66.87.78
Хамгийн сайн цагдаа үхсэн цагдаа..
Хариулах202.9.40.58
Цагдаад итгэх иргэдийн итгэл маш чухал иргэд бас маш ухамсартай байхгүй бол нэг цагдаагийн балгаар олон алба хаагчдын эрх ашиг хөндөгддөг шүүлтүүртэй бх хэрэгтэй ер нь бол хэрэг зөрчилд байнга холбогдож явдаг хүмүүс чинь цахимаар муу цагдаа гэж сэвээд бгааг маш сайн ойлго таны эрх ашгийг хамгаалж хулгайч нартай амь биеэ үл хаырладаг цагдаагаа хамгаалах хэрэгтэы
Хариулах66.181.185.50
тэгэхээр олуулаа нийлж хүүхэд хүчиндсэн цагдаа нарыг яах уу??? цагдаагийн хурандаа нар нууц казиногийн эзэд байдаг гээд байсныг нь нуусан шигээ нуух байсиймуу???