Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:
- Хэнтий аймаг, Баян-Овоо сум. Сүмбэр багийн “Дэлүүт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т, Батноров сумаас зүүн урд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:00 цагт унтрааж, Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. 150 га хээрийн талбай шатсан.
- Дорнод аймаг, Матад сум. Буян-Өндөр багийн "Хөндий худаг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, Хилийн цэргийн алба хаагчидтай хамтран хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 22:50 цагт унтрааж, тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 8800 га талбай шатсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна