Прокурорын байгууллагаас дөрөвдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд 228 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
Тодруулбал
Түүнчлэн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр гурав, кибер аюулгүй байдлын эсрэг хоёр, хүүхдийн эсрэг болон цэргийн албаны эсрэг тус бүр нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас “ШШ” ХХК-ийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн С нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 3,810,779,138.28 төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, татварын тайланд тайлагнаагүй зөрчлийн дүнг бууруулж акт тогтоолгохын тулд Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Э-д хахууль өгч, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн нэг /Хахууль өгөх/, 18.3 дугаар зүйлийн нэг /Татвар төлөхөөс зайлсхийх/, 22.4 дүгээр зүйлийн дөрөв /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Н.Э нь тус аймгийн нутаг дэвсгэрт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А” компанийн захирал Ц.М-ын ашиг сонирхлын үүднээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн дөрөв /Нийтийн албан тушаалтан хахууль авах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;“И” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.М, гүйцэтгэх захирал Б.Г нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий койны үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар койн арилжаалсан, мөнгө угаасан, худал мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн нэг /Мөнгө угаах/, 18.20 дугаар зүйлийн нэг /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Дархан-Уул аймгийн прокурорын газраас Зэвсэгт хүчний дугаар ангид нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байсан Г.Б нь өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны галт хэрэгслийг хувьдаа авч завшсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 28.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт /Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн М.Г, Р.А нар нь зургаан настай хүүхдээ үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.202
Нялх хүүхэд тамлагчыг эрхийг нь хасаад яллахгүй бол нэг өдөр амь насыг нь бүрэлгэнэ.
Хариулах