С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед муридаг зан нь осолтой

Zuv.mn
2024/04/10

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын улс төрийн маргаан олны анхаарлыг татаад буй. 

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар бодлоо өөрийн цахим хуудсандаа илэрхийлжээ. 

Тэрбээр "Эби бид 2 нэг үе 2 том намын дарга нар байв. Бие биендээ хүндэтгэлтэй ханддаг. Харин хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед муридаг зан нь осолтой. Өөрт нь ч хэлдэг. ОТ гэрээг батлах, сонгуулийн хуулиа холимог болгох, сонгуулиар мөнгө амлахгүй гэж олны өмнө 2008 онд бид 2 гар барин тохирсон. Аль нь ч биелээгүй. Харин ч тэрбээр итгэл эвдэн гэнэт 1 сая гэв. Тэрнийг нь давуулж 1,5 сая гэсэн нь миний буруу. Их мөнгө амлах гаж тогтолцооны суурийг нь бид хоёр тавьсан түүхтэй. 

Тэрбээр 2008-7-1-нд олныг бужигнуулж орхисон. Тэрнийг нь хохиролгүй сайхан зохицуулж чадаагүй гэдгээр би буруутан болж хувирсан. Нэг иймэрхүү... Юутай ч бусдыг гоочлон басамжлах эрх бид хоёрт үгүй. Мөрөөрөө байсан маань дээр" гэжээ. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.118
    2024/04/11

    Нэврүүлэг үзээд их хорссон, ууртай, байж ядсан, биеэ барих чадвараа алдсан байна. Байдгаараа хашгичиж, зүхэж буй эвгүй төрх харлаа

    Хариулах
  • 103.212.119.128
    2024/04/11

    элбэгдоржоо чи монголын ард түмний амьдралыг өнөөдөр ямар болгосноо хар, эхлэл нь чиний төрд байсан үеэс эхэлсэн шүү. хорвоогоос зайл чи улстөрөөс хол байж үз чамаар дутахгүй хэлэх ч муу үг дуусаж бн новш минь

    Хариулах
  • 176.3.131.245
    2024/04/11

    Мөр зэрэгцээд жагсаж тэмцэж явсан нөхрөө нухчихсан гар шүү дэ.

    Хариулах
  • 59.153.113.254
    2024/04/10

    Элбэгдорж залуугаасаа эрх чөлөөний төлөө тэмцэж шуурга сөрж амьдарч ирсэн бол харин Баяр бол бөгсний төлөө зүтгэж байж болох зөөлөн суудалд тухалж ирсэн этгээд. Энэ хоёрын ялгаа их. Тиймд Баяр мөрөөрөө байсан тань дээр.

    Хариулах
  • 176.66.87.78
    2024/04/10

    Эбийг сайн хэлж байгаа хүнийг хаанаас ч харсангүй...

    Хариулах
  • 139.5.219.234
    2024/04/10

    хоер хог

    Хариулах
  • 202.9.40.156
    2024/04/10

    Муридаг нохой занг нь хамтран зүтгэж явсан олон хүн нотолдог. Төр тэргүүлж байсан хүний худраггүй, Жудаггүй зан авир нь Монгол улсын нэр хүнд, хөгжилд их хор авчирсан.

    Хариулах