2024 оны байдлаар дэлхийн хамгийн өндөр IQ-тэй улс орнуудыг Япон орон тэргүүлж байна. Техник, технологийн үсрэнгүй хөгжил, ажлын ёс зүй, баялаг соёлоор алдартай Япон улс ийнхүү мөн оюун ухааны чадамжаараа өдгөө дэлхийд гайхагдаж байна. Их Британийн “Ulster Institute”-ээс хийсэн судалгаагаар япончуудын дундаж IQ үзүүлэлт 106.49 оноогоор дэлхийд тэргүүлжээ.
Японуудын оюун ухааны өндөр чадамжийг судлаачид боловсролын систем, соёлын нөлөө, түүнээс гадна эрүүл мэнд, хоол тэжээлийн зүй зохистой байдалтай нь холбон тайлбарлаж байна. Япон улс дэлхий даяар хамгийн эрүүл амьдралын хэв маягтай гэдгээрээ алдартай бөгөөд загас, будаа, ногоогоор баялаг хүнсийг өдөр тутамдаа хэрэглэдэг нь тархины үйл ажиллагааг дэмжих хамгийн чухал тэжээл болдог аж.
ТЭГВЭЛ ЯПОН СУРАГЧДЫН ӨГЛӨӨНИЙ ЦАЙГ ШИНЖЬЕ.
Япон будааны бөмбөлөг буюу онигири, мисо шөл, тамагояки хэмээх өндөгний хуймгаас бүрддэг өглөөний цай нь хүүхдийн өдөрт авах ёстой амин дэм, эрдэс бодис, нүүрсус, уургийг бүрэн хангадаг аж. Өдрийн турш эрч хүчээр хангах нүүрсус, уургийг тэд өглөөний цайнаасаа хангалттай авч чаддагаас гадна эрүүл мэндийг нь дэмжих амин дэм, эрдэс бодисоор хангадаг.
Авах ёстой шим тэжээл, эрдэс бодисоо өглөөний цайнаасаа бүрэн авч чаддаг япончуудын нийт хүн амын 10 хувь нь 130-аас дээш IQ оноотой бол АНУ-д энэ үзүүлэлт дөнгөж 2% байдаг. Монголчууд ч мөн өглөөний цайндаа тэжээллэг онигири бэлтгэн идэх бүрэн боломжтой бөгөөд ингэснээр хүүхдийнхээ IQ-ийг 10-15 хувиар нэмэгдүүлэх боломжтой аж. Өглөө богино хугацаанд бэлтгэхэд хялбараас гадна онигири янз бүрийн хэлбэр дүрстэй, мөн төрөл бүрийн ногоо, махаар амтлах боломжтой учраас таны хүүхэд ч өглөө бүр идэхдээ дуртай байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Онигири хэмээх япон будааны бөмбөлгийн үндсэн орц нь агшааж жигнэсэн будаа болон далайн байцаанаас бүрдэх агаад түүнийг дангаар нь болон туна, яргай загас, ногоо зэрэг төрөл бүрийн зүйлээр амтлан өглөөний цайндаа хэрэглэдэг аж. Онигирид агуулагдах A, B, C болон D аминдэм, кальци, кали, төмөр, фосфор, иод, омега 3 зэрэг эрдэс бодис нь хүүхдийн өсөлт хөгжил, сэтгэн бодох чадвар, тархины хөгжилд өндөр нөлөөтэй байдгийг судлаачид тогтоосон байна. Хүүхэд өдөрт хоол хүнснээсээ авах ёстой нийт шим тэжээлийн 35 хувийг өглөөний цайнаас авах ёстой байдаг аж. Өглөөний цайгаа уудаггүй, бие махбодод нэн шаардлагатай амин дэм, эрдэс бодисоо авч чадаагүй хүүхдийн эрч хүч, сэтгэн бодох чадвар, сурах чадамж нь буурч, улмаар эрүүл мэнд, дархлалын тогтолцоонд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй билээ.
Нөгөө талаас, монголчуудын хувьд тулгамдсан эрүүл мэндийн асуудлуудыг өдөр тутамдаа Японы уламжлалт цагаан будааны онигириг идэж, хүнсээ баяжуулснаар нөхөх боломжтой.
Далай, тэнгисээс алслагдмал нутаг дэвсгэрт амьдардаг монголчуудын хувьд дэлхийн хүн амын дунд иодын дутагдлаар өндөрт тооцогддог. Дэлхийн хүн амын 30 хувь нь иодын дутагдалтай нь тогтоогдсон бол монголчуудын хувьд энэ үзүүлэлт 80 хувь буюу нэн аюултай түвшинд хүрдэг аж. Бие эрхтний хэвийн өсөлт хөгжил, тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг иодын дутагдал нь хүүхдийн IQ-ийг бууруулдаг нь олон улсын судалгаагаар тогтоогдсон байдаг. Тийм ч учраас монголчууд иодын хэрэгцээгээ идэж буй хүнсээрээ нөхөхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөдөг.
Түүнчлэн, монголчуудын хувьд D витамины дутагдал тулгамдсан асуудал болсныг эмч, судлаачид анхааруулдаг. Нарлаг, өндөрлөг газар нутагт амьдардаг ч нийт хүн амын 98 хувь нь D витамины дутагдалтай бөгөөд энэ дутагдал нь даамжирвал яс булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлалын тогтолцоонд сөрөг нөлөөтэй бөгөөд бие махбодын хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай энэхүү аминдэмийг загас, өндөг, сүүнээс авах боломжтой байдаг.
Өглөө бүр онигири идэж, биед шаардлагатай амин дэмээ авч чаддаг япон хүүхдүүд дэлхийд шинжлэх ухаан, математик, унших чадварын хувьд бусад улсыг үнэмлэхүй тэргүүлдэг. Асуудлыг шийдвэрлэж, шийдвэр гаргахдаа чадварлаг байдаг нь тэдний хүрээлэн буй орчин, хоол тэжээлтэй ихээхэн хамааралтайг судлаачид тэмдэглэж буй.
Тиймээс өглөөний цайгаа тогтмол ууж хэвшин, биед нэн шаардлагатай аминдэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнс хэрэглэх нь таны хүүхдийн IQ, өсөлт хөгжил төдийгүй эрүүл, урт наслах үндэс болох билээ. Өглөөний цайгаа алгасалгүй тогтмол ууж, амин дэм, эрдэстэй хоолоор өглөөд хүүхдүүдээ хооллохыг “Сакура” зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна