Улсын онцгой комиссоос зудын нөхцөл байдал, ойрын өдрүүдийн цаг агаарын талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд нийт газар нутгийн таван хувь нь цасан бүрхүүлтэй байгаа нь өмнөхөөс үлэмж буурчээ. Увс аймаг хамгийн их цастай байгаа бол Баянхонгор аймгийн өмнөд хэсэгт цастай байгаа аж.
УЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Ойрын өдрүүдэд цаг агаар нэлээд дулаарлаа. Тухайлбал, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус дулаан, цастай газраар +3 болон -2 градустай өнжсөн байна. Ирэх тав хоногт цаг агаар муудаж байна. Энэ сарын 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Харин дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын баруун болон хойд хэсгээр 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 12-13-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангай аймгийн ихэнх нутгаар салхины хурд ширүүсэж, цаг агаарын аюулт үзэгдэл болох төлөвтэй байгааг онцгойлон анхааруулж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна