Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Угсармалын байрны урд сааданд хэсэг бүлэг хүүхдүүд нэг охиныг зодоод дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид очиж шалган, 15 настай эмэгтэй хүүхдийг 15-17 насны 3 эмэгтэй хүүхэд нийлж, зодож байсныг таслан зогсоож, хүүхдүүдийг ар гэрт хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг хийж байна.
Иргэд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтыг дээшлүүлж, хүүхдээ хэнтэй нийлж, нөхөрлөж байгаа талаар мэдээлэлтэй байх, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.181
ОДОО ХҮН ЗОДОЖ БАЙГАА ЮМ БОЛ НАСАНД ХҮРЭЭД АЛУУРЧИД БОЛОХ НЬ
Хариулах103.57.94.164
Яасан их хүн зоддог юм бэ . Олоод аваад ир амьдаар нь арьсыг нь хуулаад өгьеэ удахгүй больёо ахиад ингэхгүй гээд уйлаад гуйгаад ирнэ шүү дээ
Хариулах