Парисын олимп үзэх харилцагчид батламжаа гардан ирлээ

Х.Есү
2024/04/12

Спортын гайхамшгийг хүн төрөлхтөнд тунхаглан зарладаг 33 дахь удаагийн зуны Олимпын наадам Парис хотноо эхлэхэд 106 хоног үлдлээ. Энэхүү наадамд 32 спортын төрлөөр 1000 гаруй тамирчин хурд хүч, авьяас чадвараа дайчлан өрсөлдөнө. Монголын баг тамирчид ч эхнээсээ Олимпын эрхээ өвөртөлсөөр буй. 

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэгддэг энэхүү гайхалтай наадмыг үзэх ХААН Банкны  3 харилцагч батламжаа гардан авлаа. 

ХААН Банк нийт харилцагчдынхаа дунд санхүүгийн зөв дадал зуршлыг таниулах, хуримтлалтай болгох зорилгоор хадгаламжийн урамшуулалт аяныг 2023 оны 10-р сарын 15-наас 2024 оны 3-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд зарласан билээ.  Энэ хугацаанд зургаан сар болон түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжаа сунгах эсвэл орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд харилцагчид нэг тохирлын эрх олгосон юм. Нийт 6 харилцагчийг Парисын олимп үзэх эрхээр урамшуулахаас эхний 3 харилцагчийг 2024 оны 1-р сарын 10-ны өдөр  ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан.  

Тэгвэл аяны хоёрдугаар ээлжийн тохирол буюу  2024 оны 1-р сарын 1-нээс 3-р сарын 31-ний хооронд аяны болзол ханган тохирлын эрх авсан оролцогчдоос ийнхүү дахин гурван харилцагчийг шууд дамжуулан тодрууллаа. 

Тогтмол хуримтлал үүсгэж, санхүүгийн зөв дадлыг өөртөө болон гэр бүлдээ хэвшүүлж аянд оролцсон нийт харилцагчдадаа болон тохирлын эздэдээ халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

Ташрамд дурдахад та Khan Bank аппликэйшнээрээ хугацаатай хадгаламжийн дансаа нээж ирээдүйнхээ төлөө хуримтлуулах боломжтой шүү. Бидний санал болгоц буй хадгаламжийн төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэхийг сонгон хадгаламжаа өсгөөрэй. Дэлгэрэнгүй нөхцөл мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

                                               Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна