ЭМИЙН СОНСГОЛ: Эмийн үйлдвэрийн тоо буурч, эмийн сангийн тоо нэмэгджээ

Zuv.mn
2024/04/15

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нээлттэй сонсгол эхэллээ. Сонсголын эхэнд эмийн салбарын нөхцөл байдлыг танилцуулсан. Тэр дотор голлох оролцогчид болох үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага, жижиглэн худалдаа буюу эмийн сангийн тоон үзүүлэлтийг 2018-2023 оны хоородох статистикийг танилцууллаа.

Статистикаас харахад 2018 онтай харьцуулахад эм, эмийн хэрэгслийн үйлдвэрийн тоо буурч, жижиглэн худалдааны салбар буюу эмийн сангийн тоо 30 орчим хувиар өссөн дүн гарсан байна.

Зургийн тайлбар: Үйлдвэрлэгч, ханган нийлүүлэх байгууллага, жижиглэн худалдааны нэгж     




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна