ЭМИЙН СОНСГОЛ: Гэрчүүд эмийн мафийг илчилж эхэллээ

Zuv.mn
2024/04/15

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нээлттэй сонсгол үргэлжиж байна. Түр хорооны гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж дуусаад одоо иргэдийн төлөөлөгчдөөс асуулт асууж байна. Сонсголд оролцож буй уналт таталт өвчнөөр шаналж буй иргэн н.Хонгор М.Оюунчимэг гишүүний асуултад “Монголд зарагдаж байгаа эм чанаргүй гэдгийг бүгд л мэдэж байгаа. Тийм болохоор над шиг өвчнөөр шаналж байгаа хүмүүс гаднаас эмээ захиж авчруулдаг. Энэ эмнүүд нь чанартай боловч Монгол Улсад бүртгэгдээгүй учраас эмийн сангуудаар зарагдах боломжгүй. Тэгсэн мөртлөө хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орчихсон байдаг. Бид яах вэ, хотод байгаа хүмүүс эмээ олоод авлаа гэхэд хөдөөний иргэд яах вэ” гэж асуув. 

Элэгний Б, Д вирустэй иргэдийн төлөөлөл н.Буянжаргал “Иргэд эрүүл мэндийнхээ төлөө Эрүүл мэндийн яамнаас гуйдаг зарчимд орчихлоо. Өнөөдөр над шиг өвчтэй 150, 000 иргэн Монголд байна. Хамгийн хор хөнөөлтэй вирус, нас баралтын шалтгаан болдог байдлаараа тэргүүлдэг. Гэтэл эмчилгээ гэж байдаггүй. Эм цөөхөн. Хоёр эм байдаг. Гэтэл нэгийг нь даатгалд оруулаад, нэгийг нь хассан. Тэгсэн мөртлөө үнэн нь 45,000 болж өссөн. Хоёрдугаарт, энэ эм үнэхээр үр дүнтэй юм уу гэдэг нь эргэлзээтэй. Би тасралтгүй 10 гаруй жил уусан боловч миний хавдар Ф3-аас Ф-4 рүү шилжсэн. Хөрш улсуудад өндөр чанартай эм тариа гарчихаад байхад яагаад иргэдэдээ хэрэглүүлж болдоггүй юм бэ. Монгол Улс иргэдээ яагаад бодохгүй байгаа юм бэ” гэж асуулаа.

ЭМЯ-ны төлөөлөгч Б, Д вирусийн эсрэг эмийн талаарх асуултад хариулав. Харин иргэн Хонгорын асуусан уналт таталтын эсрэг эмийн талаарх асуултад хариулахаас бултах гэж үзэв. Үүнд эгдүүцсэн М.Оюунчимэг гишүүн "Маргаашнаас эхлээд сонсголд иргэдийн төлөөлөл оролцохгүй учраас асуултад нь тодорхой хариулж өг" гэсэн бол Ж.Чинбүрэн "Чухал асуултдаа эхлээд хариул. Жаахан сэтгэлтэй байна шүү" хэмээн бухимдсан юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.197
    2024/04/16

    Хүний өвчин зовлонгоор ашиг хийсэн яам тэр эмийн зөвлөл оролцсон бүх хүмүүс өвчиндөө шаналж байгаа 300000 Хүний хараал зүхэл гуниг шаналал бүгдийг нь хүртэх болно

    Хариулах
  • 43.228.129.162
    2024/04/15

    Эмийн urd horshiin garaltai mafi bii

    Хариулах