Эмийн өсөлтийн шалтгааныг судлах, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь өдөр шинжээчийн танилцуулсан баримт олон нийтийг цочирдуулж, ЭМЯ тэргүүтэй салбарын байгууллагууд, гаалийн байгууллагыг хамарсан их цэвэрлэгээний үндсийг тавих шиг боллоо.
Эм хангамжийн салбарт төрийн хяналт зохицуулалтыг хэрэгжүүлдэг ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Хүний эмийн зөвлөл зэрэг байгууллагын судалгаанд хамрагдсан албан тушаалтнуудын 50-100 хувь нь эмийн компаниудтай хамааралтай байсан гэсэн мэдээллийг шинжээч сонсгосон юм.
Тодруулбал, Эмийн үйлдвэрүүдийн 50%, ханган нийлүүлэх байгууллагуудын 28%, эмийн сангуудын 17% нь эм хангамжийн байгууллагад төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтнуудын хамааралтай. Үүнээс, ЭМЯ-ны 110 албан тушаалтны 87 нь, ЭМДҮЗ-ийн 28 албан тушаалтны 35 нь /давхардсан тоогоор/, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 42 албан тушаалтныг хамруулснаас 41 нь, ЭМДЕГ-ын 93 хүний 57, Хүний эмийн зөвлөлийн 321 албан тушаалтны 241 нь хамааралтай гэсэн дүгнэлт танилцуулагдсан юм.
Түр хорооны дарга, сонсгол удирдагч Ж.Чинбүрэн сэдвийн сонсголын төгсгөлд “Хүн гүжирдлээ, чамайг шүүхэд өгнө”, “Чи муу яасан том юм бэ” гэсэн мессежүүд гар утсанд ирж байна. Гэхдээ бид айхгүй. Албан тушаалтнуудтай холбоотой нотлох баримтуудыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлнэ. Маш ноцтой нөхцөл байдал үүссэн байдал харагдаж байна. Тэд яг яаж өөрсдийн компанидаа давуу байдал үүсгэсэн бэ гэдгийг энд ярих цаг хугацааны боломжгүй. Тиймээс сонсголын хүрээнд танилцуулагдсан нотлох баримтуудыг нарийвчлан мөрдөн шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлнэ гэсэн юм.
Ингэснээр Эрүүл мэндийн яамнаас эхлээд ЭМДҮЗ, Хүний эмийн зөвлөл зэрэг дурдагдсан байгууллагад шургалсан этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцуулах боломж нээгдэж байгаа бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.87
эрүүл мэндийн салбарын удирдлагууд бүгд зайлах нь
Хариулах