Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч сургуулийн байранд нулимс сгаруулагч хий цацсанаас 60 гаруй хүүхэд ЭХЭМҮТ-д хүргэгдсэн талаар бид газар дээрээс нь мэдээлсэн.
Тэгвэл уг хэргээс болж хордсон хүүхдүүдийн биеийн байдал тодорхойгүй байгаа бөгөөд эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд санаа зовсон байдалтай, “Сургууль хариуцлага алдсанаас ийм асуудал үүслээ” гэсэн байр суурь илэрхийлж байсан.
Түүнчлэн, энэ хэргээс болж гурван багш хордсоноос нэг нь ухаан алдсан гэсэн мэдээллийг эцэг эхчүүд өгсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна