ДУНДГОВЬ АЙМАГ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ОРОЛЦООГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

Х.Есү
2024/04/09

Дундговь аймгийн “Хүүхдийн хөгжил сан”-г 2023 оны арванхоёрдугаар сард болсон төсвийн нээлттэй шууд хэлэлцүүлгийн үеэр Дундговь аймгийн сурагчдын төлөөллөөс гарсан Хүүхдийн сан байгуулах саналын дагуу аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын дэмжлэгтэйгээр байгуулж, 2024 онд тус санд 100 сая төгрөгийг төвлөрүүлсэн юм.

Орон нутагт амьдарч буй хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зорилгоор үүсгэн байгуулсан тус сангаас тив, дэлхий, олон улсын болон улс, бүсийн чанартай уралдаан, тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх журмын заалтын дагуу Холбооны Бүгд Найрамдах Герман улсын нийслэл Берлин хотод болсон сагсан бөмбөгийн “INTERNATIONAL EASTERCUP BERLIN-MOABIT” олон улсын тэмцээнд оролцсон “Цэгц билиг” сургуулийн 10а ангийн сурагч Э.Маргад-Эрдэнэд 1.000.000 төгрөгийн дэмжлэг, Дорнод аймагт болсон Волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд аймаг орон нутгаа төлөөлж, оролцсон баг тамирчдад 8.000.000 төгрөгийн дэмжлэгийг тус тус үзүүллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна