Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томиллоо

Х.Есү
2024/07/05

Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын Жаргалсайхан томилогдлоо. 

Тэрээр үлдэж буй хугацаандаа шинэ зүйл санаачлахаас илүүтэй Хүүхдийн хөгжлийн жилийн хүрээнд төлөвлөгөөнд туссан ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэх, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан нээлттэй, ил тод ажиллахаа мэдэгдлээ.

Түүний хувьд 2020 оноос өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

May be an image of 2 people, suit and text

May be an image of 2 people, suit and text



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.84
    2024/07/05

    Манай Баянзүрх бол хүн ам ихтэй нүргэлсэн том дүүрэг архичид олонтой баар сав зочид буудал ихтэй зочид буудалд нь орохоор өөдөөс нил заар тооёо архи пиво ханхлаад маш хэцүү.Энэ асуудал дээр анхаар захын тэндэх буудал бүүр аюултай үйлчлэгч нь та хоёр тавьсан уу? тавьсан бол гараач гээд орилоод байдаг шүү.Ядуус олонтой дүүрэг өрөөндөө биш дүүргийхээ иргэдийн дунд л тууж явах хэрэгтэй шүү шинэхэн даргаа амжилт хүсье

    Хариулах