Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүдэд цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллүүдийг хүргэх сургалт, уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтаар “Байгаль орчны тухай” хууль “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хууль “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөр, “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилт, түүний ач холбогдлыг таниулах, агаар, орчны бууруулах мэдлэг мэдээлэл олгож, дэвшилтэт технологийг танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Мөн хүрээлэн буй орчноо хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах мэдлэг чадвар, байгалиа хайрлах хандлагыг төлөвшүүлэх асуудлаар сургалт явуулж, аргазүйн зөвлөгөө мэдээлэл өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна