Загасчлалын хорио эхлэв

Х.Есү
2024/04/05

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. 

Энэ 2 сарын хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг юм. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд ихэнх загасны үржил нь 4 дүгээр сарын дунд үеэс 7-р сарын сүүлч хүртэл үргэлжилдэг. Зарим төрлийн загаснууд 8 сараас 11 сарын дунд үе хүртэл түрсээ шахдаг.

Энэ үеэр загас агнасан тохиолдолд нөхөн төлбөр торгууль ногдуулна. Ингэхдээ нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх эсвэл барьсан загасны төрлөөс хамаараад өөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна