Өчигдөр /2024.09.19/ хүний үйл ажиллагаатай холбоотой осол хэд хэд бүртгэгджээ.
- Төв аймаг, Баянжаргалан сум. Жаргалант багийн "Өгөөмөр" гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км, аймгийн төвөөс зүүн зүгт 163 км/ 4 зорчигч /2 том хүн, 2 хүүхэд/-той суудлын автомашин намагт суусан тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 74 км замыг туулан 14:52 цагт очиход иргэн О-ийн “Тоёота ланд круйзер-105” загварын суудлын автомашин намагт суусан байсныг 10 минут ажиллан татан гаргасан.
- Өвөрхангай аймаг, Хархорин сум. Шанх багийн “Улаан худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 89 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км/ Өлзийт сумаас Хархорин сумын чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 19:00 цагт очиход иргэн Э-ийн “Тоёота ланд круйзер-200” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг 45 минут ажиллаж татан гаргасан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.206
Үхсэн ацаа хийж намаг шавраар тэнээд явдын ажил удаад согтуу галзуу явсан юм уу? боль одоо
Хариулах