Далайн захиргаа Хөвсгөл далайн эрэгт үүссэн хур хогийг цэвэрлэж, амрагчдад хандан уриалга гаргажээ

Zuv.mn
2024/09/22

Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаа Хөвсгөл нуурын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах арга хэмжээг орон нутгийн иргэд, завьчидтай хамтран 2024 оны 09 дүгээр сарын 18,19-ны өдрүүдэд 6 дахь жилдээ Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэжээ. 

Тодруулбал, ‘’Леона резорт’’-оос "Сувдан эрэг" хүртэл, далайн зах болон засмал замын урд, хойд хэсэг, усан замын зогсоол хэсгээр хог хаягдлыг цэвэрлэх явцад олон тооны хэрэглэсэн нойтон салфетик, малгай, хувцасны үлдэгдэл, гутал, углааш болон ахуйн хог болох хүүхдийн живх, их хэмжээний хуванцар сав, тор, гялгар уутны тасархай, тамхины шилбэ нийт 27 шуудай хог цэвэрлэж ангилан ачиж хогийн цэгт буулгасан байна. 

Мөн эрэг дагуу жуулчны баазуудыг ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэхийг уриалан, хамтран ажиллаж, амрагчдад хандан амарч, зугаалах үедээ өөрсдийн хог хаягдлыг цэвэрлэн байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байж, байгальд ээлтэй аялахыг уриалсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна