Онон голд автомашинтайгаа живсэн иргэнийг эрэн хайж байна

Zuv.mn
4 цаг 14 минутын өмнө

Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг, Өгөөмөр гэдэг газар Онон голд автомашинтай зорчиж явсан иргэд живсэн харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Онгцой байдлын алба хаагчид ослын газар аврах, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, жолооч Б-гийн цогцсыг ослын газраас найман километрийн цаанаас олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ.   

Харин зорчигч И-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар Онон голын 8 метрийн гүнээс  "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг 09.22-ны өдрийн 08.40 цагаас зохион байгуулж, 15.10 цагт гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэж өгсөн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна