Одонтой ээжүүдийн 50 мянган төгрөгийг нэмэхийг шаардлаа

Х.Есү
4 цаг 22 минутын өмнө

Одонтой ээжүүдийн 50 мянган төгрөгийг нэмэхийг шаардаж аавуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. 

"Одонтой ээжүүдийн мөнгө халамж биш. Цалинтай ээж гэх 50 мянган төгрөгийг Засгийн газар нэр төдий л өгч ирсэн. Энэ мөнгө амьдралд нь ердөө хүрэлцэхгүй байна. 

Гэр бүл эдийн засгийн чадамжаасаа хамаарч хүүхэд гаргадаг болсон, одоо бол төрөлт эрс буурсан. Нөгөөтэйгүүр нийслэлд автобусны жолооч олдохгүй байна гээд сарын цалинг нь 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Тиймээс ээжүүдийн мөнгийг нэмэх хэрэгтэй. 

Нэг өрх толгойлсон эмэгтэй одонгийнхоо мөнгөөр нь л амьдарч, амжиргаагаа залгуулж байна. Сонгуулиар иргэдийн саналыг татахын тулд цалинтай ээж, одонтой ээжийн мөнгийг нэмнэ гэж худал хэлсэн. Тиймээс бид үргэлж шаардана. Засгийн газар хөхүүл ээжүүдээ анхааралдаа аваач ээ. Мөнгийг нь нэмэх шаардлагатай" гэлээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.97
    2024/09/25

    Энэ эмэгтэй нэг л биш ээ. Эвгүй гар. Хэний гар хөл болж явдаг юм бол.

    Хариулах
  • 66.181.178.67
    2024/09/25

    халамжаа болиод ажил хийцгээх сэтгэлгээд суралцья. ээжүүд ч яахав хүүхдээ харна биз. харин эр нөхрүүд нь тэр мөнгөөр нь амьдраад

    Хариулах
  • 176.66.87.78
    2024/09/24

    Солиотой юмнууд улсаа хорлох юм сэдэх подууд

    Хариулах
  • 202.126.90.146
    2024/09/24

    Энэ эмэгтэй цаг үргэлж иргэдийн төлөө явах юм аа дэмжих хэрэгтэй шигээ

    Хариулах