"Баавгай болохсон" киног Оскарын наадамд оролцуулах санал хураалтыг цахимаар авч байна

С.Гандэлгэр
2024/09/27

Каннын кино наадамд шалгаран нэр дэвшсэн найруулагч П.Золжаргалын бүтээл "Баавгай болохсон" киног Оскарын наадамд илгээхгүй байх шийдвэрийг Монголын Кино Урлагийн Зөвлөл гаргасан талаар бид өмнө мэдээлсэн. 

Энэ талаараа КУЗ-өөс хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонх татгалзсан санал ирүүлсэн тул хэмээн тайлбарласан. Үүнийг нь найруулагч П.Золжаргал хүчтэй шүүмжилж, иргэд ч дургуйцлээ илэрхийлээд байна. 

Тэгвэл иргэд "Баавгай болохсон" киног Оскарын наадамд илгээхийг шаардан цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Цахим гарын үсэг илгээх холбоос: "Баавгай болохсон" киног Оскарын ёслолд Монгол Улсаа төлөөлж, оролцуулахыг шаардаж байна



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.254
    2024/09/27

    Ямарч байсан дэмжинээ

    Хариулах