Б.Мөнхбат: Төвийн болон захын сургууль ялгаатай байх ёсгүй

Zuv.mn
2024/09/29

Төвийн болон захын сургууль ялгаатай байх ёсгүй

Боловсролын тухай хууль шинээр хэрэгжсэн 2008 оноос Чингэлтэй дүүрэгт анхны Боловсролын хэлтэс байгуулагдахад би хэлтсийн даргаар томилогдон ажилласан юм. Тэгэхээр миний ажил амьдрал боловсролтой их ойрхон.

Хоёрдугаарт, Чингэлтэй дүүрэгт нэг том соёл тогтсон нь боловсролын салбарынхаа удирдлагыг мерит зарчмаар томилж ирсэн явдал. Багш байсан хүн сургалтын менежер болдог. Сайн сургалтын менежер хэдэн жилийн дараа захирал болдог. Тэгээд олон жил ажилласан захирлуудыг сургууль хооронд сэлгэн ажиллуулдаг . Цэцэрлэгүүд дээр ч мөн адил.

Аж ахуйн ажилд илүү эв дүйтэй захирлыг дэд бүтэц муутай хороонд томилж, ахуйн ажлыг нь босгоод ир дээ гэх байдлаар сэлгэн ажиллуулдаг. Ингээд хооронд нь сэлгээд үйл ажиллагаанд оруулаад ирэхээр нөгөө боловсролын ялгаа гэдэг зүйлийг аль болох ойртуулж байсан.

Захирлыг дагаад менежмэнт нь очно, заримдаа багш нь очно. Хотын төвийн сургуулийн чанар сайн, захынх тааруу гэх ялгаа харагдахгүй байх зорилго тавьж ажиллаад энэ ч болзолдоо ойртсон. Тийм учраас Чингэлтэй дүүргийн боловсролын салбар нийслэлийн хэмжээндээ нэлээн өндөр үзүүлэлттэй, тогтвортой байдаг.

Цаашид бид улсад жишиг болох олон зүйлийг боловсролын салбартаа хийх болно. Жишээ нь, анхны усан бассейн, төрөлжсөн спорт заалуудтай сургуулиуд Чингэлтэйд удахгүй үүдээ нээнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна