Улаанбаатарт 3 градус дулаан байна

Zuv.mn
Өчигдөр 08 цаг 46 минут

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.          

2024 оны 09-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 мерт, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +1...+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-10 метр. +1...+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +0...+2 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -3 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 2024 оны 10 сарын 01-нээс 2024 оны 10 сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 03-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 10-р сарын 03, 04-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10 дугаар сарын 2-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…+6 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна. 04-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна