Сураггүй болоод зургаа хоносон малчныг хайж байна

Zuv.mn
2024/10/01

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын алба Онгон сумын Нүдэн баг, “Данжуурын дэрс” гэдэг газар эрлийн ажиллагаа явуулж байна. Малчин У нь есдүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цагийн орчимд тус багийн нутагт байх гэрээсээ гараад сураггүй болсон юм байна. 

Ар гэрийнхэн нь  28-ны 10:17 цагт аймгийн ОБГ-т дуудлага өгсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Тамгын газрын ажилтанууд, ар гэрийнхэн хамтран есдүгээр сарын 30-ны өдрийн 09:45 цагт эрлийн ажиллагааг анх сураггүй болсон газраас баруун хойд зүгт 20км-ийн зайд тус сумын Нүдэн багийн “Шар бүрд” гэдэг газар зохион байгуулжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 18:10 цагт эрлийг түр зогсоож сумын төв рүү буцсан ч өнөө өглөө 08:00 цагт эрлийн ажлыг эхлүүлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна