Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид: Орон нутгийн сонгуулийн дараа олон хүний амьдрал хүндрэх нь

Zuv.mn
5 цаг 51 минутын өмнө

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар такси үйлчилгээ эрхлэгч нь 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж, зөвшөөрөл авахаар болсон билээ. Хуулийн үйлчлэл Орон нутгийн сонгуулийн дараа буюу энэ сарын 15-наас хэрэгжихээр болоод буй.

Түүнчлэн Авто тээврийн тухай хууль байсан 15.10.Такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 15.9-д зааснаас гадна жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй автотээврийн хэрэгсэлтэй байх нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээдэд олгоно”, Зөрчлийн хуульд шинээр оруулсан “Тэмдэгтийн хураамж төлөхгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох” зохицуулалт мөн энэ өдрөөс хатуу үйлчлэх юм.

Бид энэ асуудлаар хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийн байр суурийг сонссоноо хүргэж байна.

Жолооч А: Хүүхдүүдээсээ зулгаахгүйн тулд таксинд явдаг. Болохгүй бол ажил олж хийнэ дээ

“Өвөөг нь А гэдэг. Улсад 40 жил ажилласан. Сардаа 800 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг юм. Энэ мөнгө үнэндээ Цагаан сарын бэлтгэлд яваад л таардаг юм. Өмнө нь урьдчилаад зээлчихдэг гэсэн үг. Тэгээд үлдсэн хугацаанд нь таксинд явж гэдсээ тэжээдэг гэх юм уу. Таксины орлогоор их ашиг олно гэж байхгүй, амьжиргаагаа л болгож байна. Хувцас бүр муудсаны дараа л хүүхдүүд "Арай ч ингэж хувцаслахгүй ээ аав" гээд авч өгдөг юм. Одоо таксинд явуулахаа болж байгаа бол ямар нэг ажил олж хийнэ дээ. Нэг даргын жолооч болох гээд үзнэ. Уг нь мэргэжлийн жолооч байгаа юм”.   

Жолооч Б: Олон хүний амьдрал хэцүүдэх байх. Цагдаа авлигажих эрсдэл ихтэй

“Такси үйлчилгээг цэгцлэхийг дэмжиж байгаа. Гэхдээ жолооч нарт маш хатуу хандах хууль батлагдчихав уу гэж бодож байгаа. Тэмдэгтийн хураамж өндөр байна. Жил болгон сунгаж явах уу, нэг удаа төлөөд болох уу гэдэг нь ойлгомжгүй. Хэрвээ жил болгон 3-10 сая төгрөг төлнө гэвэл өндөр л санагдаж байна. Такси үйлчилгээ эрхлээд баригдлаа гэхэд торгууль нь маш өндөр. Таван сая төгрөг гэдэг чинь зарим нэгний хувьд унаж яваа машинаа өгөөд ч төлж хүчрэхгүй мөнгө. 

Хууль сахиулж байгаа цагдаагийн байгууллага, ажилтнуудынх нь эрх мэдэл л улам нэмэгдэж, авлига цэцэглэх байх даа. Ер нь орон нутгийн сонгуулийн дараа олон хүний амьдрал хэцүүдэх нь шиг байна. Таксины талаар орж байгаа нь л энэ болохоос өөр ямар ч юмнууд тэр хууль дотор нь байгаа юм билээ”.

Жолооч В: Хувиараа такси эрхлэгчдийг өрсөлдөөнөөр байхгүй болгох ёстой   

“Ах нь уг нь таксинд нэг их явдаггүй юм. Хууль анх яригдаж байх үед Х.Нямбаатар дарга “Такси үйлчилгээнд стандарт мөрдүүлнэ” гэж ярьж байсан. Энэ зөв. Албадлагын механизм ч тодорхой хэмжээгээр байх ёстой. Гэхдээ Хотын даргын шийдэл нь сүүлийн үед хааж боох, хорих,  торгох, шийтгэхийг урьдал болгох тал руугаа яваад байна уу” гэсэн тал ажиглагдах боллоо.

15-наас хэрэгжих хууль такси үйлчилгээ оруулж ирэх хүсэлтэй хэн нэгний лобби байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр Улаанбаатарт такси үйлчилгээ эрхлэх, такси үйлчилгээний компани байгуулж ажиллахыг хуулиар хориглоогүй байгаа. Гагцхүү тохь тух, найдвартай байдлаараа хувиараа такси эрхлэгчдийг шахаж гаргах хэмжээний байх ёстой гэж бодож байна. Тэрнээс биш хааж боож байгаад нэг компани баахан такси оруулж ирдэг, тэр нь үнэтэй бол иргэдийг хохироож байгаа нэг хэлбэр. Сонголтгүй болгочихож байгаа байхгүй юу. Харин бүртгэлжүүлээд, аюулгүй байдал талаас нь арга хэмжээ аваад, стандарт тогтоогоод явбал өөр. Тэмдэгтийн хураамжийн төлбөрөө багасгаад шударга татвар авах арга хайж болно шүү дээ”.      



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.249
    1 цагийн өмнө

    Зөв шүү такси үйлчилгээ эрхэлж буй нөхдүүд хэзээ хэнийг хайрлаж БАЙСЫН та нар. Зорчигчдоо Түй ч хайрлаж үзээгүй 10 хан минутын дотор бараг л 20-30мянгийг олдог биш билүү өөрсдөө зорчигчдын байранд тавиад үздээ та нар санаагаараа мөнгөний тоо хэлээд хэл амаар доромжлоод харааж зүхээд солиордог биздээ. Харин ч сайн журам гаргалаа зорчигчид баяртай байна дэмжиж байна зөв хамгийн зөв. Одоо хөдөөнийхнийг хөөж гарга нийслэлчүүд хорт утаагаар унтуулж, хар за дээр гацаж байгаагийн бас нэг том шалтгаан БОЛ ХӨДӨӨНИЙХӨН ШУУД ХӨӨЖ ГАРГАХ НЬ ЗӨВ

    Хариулах
  • 66.181.161.154
    2 цагийн өмнө

    Иргэдийхээ эсрэг сайхан гоё хуулиуд үйлдвэрлэж байгаа энэ сайхан МАН сонгоод бай сонгоод бай өшөө ч гялтайна дарлуулна доромжлуулна монголчуудаа доромжлуулах дарлуулах тусмаа долоон бурхан од шиг гялалзаарай.

    Хариулах