МУБИС, ШУТИС-ийг Баянхошуу дэд төв рүү нүүлгэх санал гаргажээ

Zuv.mn
2024/10/02

Өнөөдөр болсон Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар МУБИС, ШУТИС-ийг Баянхошуу дэд төв рүү нүүлгэх санал гаргажээ. 

Уг саналыг хотын захиргаанаас гаргаж, холбогдох салбар яамдад хүргүүлээд байгаа аж. 

Баянхошуу дэд төв нь Нийслэлд хэрэгжиж байгаа зургаан дэд төвийн нэг бөгөөд 160 га газрыг барилгажуулах төлөвлөгөөтэй. Үүний 60 га-д нь нийслэл гадаадын ногоон орон сууцны төслөөр зургаан мянган айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна