"Бэлчээрийн Үндэсний Форум VII​" зохион байгуулагдаж байна

Zuv.mn
2024/10/02

“Уур амьсгалын өөрчлөлт- Шинэ Хоршоо- Ногоон санхүүжилт- Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах” сэдэвт Бэлчээрийн Үндэсний Форум VII  энэ сарын 02-03ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.  

Уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь манай улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, цаашдын хөгжилд чухал үүрэгтэй бөгөөд нийт газар нутгийн 72.1%-ийг бэлчээрээр ашиглаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 10.5%-ийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 21.6% нь тус салбарт ажиллаж байна. Бэлчээрээс шууд хамааралтай олон зуун малчдын хувьд уур амьсгалын нөлөөлөлд хэрхэн дасан зохицох талаар зохих мэдлэг, мэдээлэлгүй, бэлчээрийн даац хүрэлцээ жилээс хэтэрч зэрэг малчдын уур амьсгалын эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

Монгол орны эдийн засгийн нэг гол тулгуур багана МАА-н үйлдвэрлэлийн үндэс болсон бэлчээрийн төлөв байдлын  үндэсний шинэчилсэн тайлангийн үр дүнг Засгийн газар болон олон нийтэд танилцуулах, бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, чиг хандлагыг тодорхойлохыг Бэлчээрийн үндэсний хоёрдугаар форум зорьж байна. 

Бэлчээрийн төлөв байдлын суурь судалгааны тайланг 2014 онд гаргаж байсан ба 2016, 2021 оны тайланд бэлчээрийн төлөв байдлын хандлага хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулахад хүчтэй доройтож, цөлжих аюулд хүрсэн бэлчээр нутгийн хэмжээ нэмэгдсэн нь аюулын харангын дохио гэлтэй. Гэсэн хэдий ч бэлчээрийн сэргэж ашигладаг уламжлалтын арга технологийн давуу тал Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадавхи өндөр хэвээр байна. Сүүлийн жилүүдэд малчид бэлчээр нутаг усаараа нэгдэн бэлчээрээ зүй зохистой ашиглахын төлөө ажиллаж буй хичээл зүтгэлийн үр дүнд нийт бэлчээрийн 51 хувь харьцангуй тогтвортой хадгалагдаж, 15 хувь нь сэргэж сайжирсан байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тодорхойлсон үндэсний хувь нэмрийн зорилтод  Мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг бууруулж, салбарын тогтвортой хөгжлийг ханган, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх амлалтыг Монгол улс хүлээсэн.  

Бэлчээрийн Үндэсний Форум-VII хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг      даван туулах, дасан зохицох чадамжийг бэхжүүлэхэд малчдын хамтын чармайлт, Шинэ хоршоо-хөдөөгийн сэргэлт хөдөлгөөн,  тогтвортой хөгжлийн механизмыг ашиглах, бэлчээрийн хөрсний нүүрстөрөгчийн шингээлт     ийг хэвийн түвшинд барих замаар ашиглалтыг тэсвэрлэх, байгальд ээлтэй мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх шаардлага, малчдын тогтвортой амьжиргааг дээшлүүлэх шинэ боломж-нүүрстөрөгчийн зах зээлийн боломж, мал аж ахуйн салбар дахь ногоон санхүүжилт, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил-залуу малчдын оролцоо зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэхээр зорьж байна.

Бэлчээрийн Үндэсний Форум-VII-г Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо санаачилж Монгол Улсын Их Хурал,  Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам, МУИС, ХААИС, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Газар Зохион Байгуулалт Геодези Зурагзүйн Ерөнхий газар,Олон улсын газрын эвсэл     , АНУ-ын       зэрэг олон байгууллагууд хамтран зохион байгуулж байна.ХААЯ-ны хөдөө аж ахуйн судалгааны төв зэрэг байууллагатай хамтран зохион байгуулж байна.

Бэлчээрийн Үндэсний форумын үеэр гадаад дотоодын 20 гаруй эрдэмтэн судлаачид үндсэн ба салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүлэхийн зэрэгцээ 10 гаруй судлаачид ханын      илтгэл мэдээлэл хийж     байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг толилуулахаар төлөвлөж байна.

Цаашид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ажил үйлчилгээг төлөвшүүлэх, бэлчээрийн ашиглалт хамгаалалтын эрх зүйн орчинг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд үнэ цэний сүлжээг хөгжүүлэх замаар даван туулах, дасан зохицох чадамжаа бэхжүүлэх юм. Мал аж ахуйн салбарын тулгуур хоёр багана болох Хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн боловсруулах хүчин чадлыг ашиглалтыг нэмэгдүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чухал хувь нэмэр болно.

Нутгийн иргэд, малчдын байгууллагууд мал аж ахуйн үйлдвэрлэлээс ялгарч буй хүлэмжийн      хийг  тогтвортой бууруулах, ногоон үйлдвэрлэл, хариуцлагатай мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зохистой дадлыг хэрэгжүүлэхийн      зэрэгцээ нүүрстөрөгчийн сайн дурын зах зээлийн тогтвортой туршлагуудыг нэвтрүүлэн санхүүгийн дэмжлэг олж авах шинэ боломжуудыг ашиглах      болох юм.

Бэлчээрийн Үндэсний 7-р форумыг нээж УИХ-н дарга Д. Амарбаясгалан бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн  бэлчээрийн мал аж ахуйд үзүүлж нөлөөллийг бууруулах, дасан зохицох, Шинэ хоршоо хөдөлгөөнийг өрнүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлого чиглэлүүдийг танилцууллаа.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох-Шинэ хоршоо хөдөлгөөний  салбар дундын уялдааг хангах, авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан танилцууллаа

Мөн Бэлчээрийн Үндэсний Форумд амжилт хүсэн, салбарын бодлого чиглэл, анхаарах асуудлуудыг тусгасан мэндчилгээг УИХ-н Байгаль Орчин Хүнс Хөдөө Аж Ахуйн Байнгын Хорооны дарга Б.Бейсан, УИХ-н гишүүн, Хүнс Хөдөө Аж Ахуйн Сайд Ж.Энхбаяр нар дэвшүүллээ.

УИХ-н даргын захирамжаар байгуулагдсан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, Бэлчээрийн мал аж ахуйд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, Шинэ хоршоо хөдөлгөөнийг өрнүүлэх” ажлын хэсгийн ахлагч УИХ-н гишүүн М.Мандхай мэдээлэл хийлээ.

Үндсэн илтгэл:

Парисын гэрээгээр Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд хүлээсэн үүргээ биелүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмэр, Бэлчээрийн хөрсний нүүрстөрөгчийн шингээлтийг хэвийн барих замаар ашиглалтыг тэсвэрлэх, сэргэн ургах чадавхыг тодорхойлох нь, Бэлчээрийн зүй зохистой ашиглалтыг хэрэгжүүлэх, цөлжилтийг бууруулах, сэргийлэхэд хууль эрх зүйн орчны үзүүлэх нөлөө  гэсэн гурван илтгэл хэлэлцэллээ.

Салбар хуралдаан:

Нэгдүгээр салбар: Бэлчээрийн экосистемийн үйлчилгээний тогтвортой байдал, эдийн засгийн үр өгөөжийг өргөжүүлэх нь: үр дүн, сургамж,

Хоёрдугаар салбар: “Хариуцлагатай нүүдэлчид” бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандарт-байгалийн бэлчээрт суурилсан монгол малын бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадварыг сайжруулсан сайн туршлагууд,

Гуравдугаар салбар: Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил ба залуу малчид,

Дөрөвдүгээр салбар: Мал аж ахуйн салбар дэх ногоон санхүүжүүлэлт гэсэн дөрвөн салбар хуралдаан зохион байгуулан илтгэл хэлэлцүүлэг хийж анхаарах асуудлуудаа тодорхойлон форумаас гарах зөвлөмжид тусгалаа.

Форумаас УИХ, Засгийн газар ХАА-н төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн өөрөө удирдах болон бүх шатны Засаг дарга, малчдын өөрөө удирдах байгууллага, гадаад дотоодын төрийн бус байгууллагуудад хандан 18 зүйл заалт бүхий зөвлөмж гаргалаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна