Гурван аймагт гарсан түймэрт 155 га талбай шатжээ

Х.Батсайхан
2024/10/04

Намрын хуурайшилтын үе үргэлжилж байгаа энэ үед ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр хэвээр байна. Өнгөрсөн өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Булган аймагт ой, хээрийн түймэр гарч, Онцгой байдлын алба хаагчид бүрэн унтраажээ. 

Дээрх түймэрт 155 га талбай шатсан байна. Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой, хээрийн түймэрт 0.5 га, Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймэрт 75 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт 80 га талбай өртсөн байна. Сүхбаатарт гарсан түймрийг өчигдөр орой бүрэн унтраажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна