Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ

Б.Төгөлдөр
5 цаг 30 минутын өмнө

Нийслэлийн зам засварын ажлууд үргэлжилж байна. 

Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийн эгнээг 10 дугаар сарын 4-ний өдрийн 22:00 цагаас 6-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. 

Ингэхдээ баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна