ИРГЭН: Автобусны жолооч Сэр-Одод үнэхээр их баярлалаа

Т.Отгонсувд
4 цаг 58 минутын өмнө

Эрхэлсэн ажилдаа сэтгэлээсээ ханддаг нийтийн тээврийн жолоочид иргэд талархлаа илэрхийлжээ. 

Энэ талаар иргэн өөрийн цахим хуудастаа "Нисэх, Ард кино театрын чиглэлийн 14-015 автобусны жолооч Сэр-Одод үнэхээр их баярлалаа.

Гадаадын төлөөлөгч ирсэн гээд ажил тарах үеэр зам битүү түгжрэлтэй, буудал болгон дээр хүн битүү байсан. Бараг л амьсгал авах боломжгүй хаалга хаагдахгүй болтол хүн чихсэн байхад хүмүүсээ цонхоо нээгээрэй, алив кондишн асааж өгьe гээд үйлчлүүлж байгаа хүмүүст чин сэтгэлээсээ хандаж байсанд нь талархаж байна. Тийм агааргүй орчинд 2 ч хүний бие муудаж муурч унаад гар хөл нь татаад хэцүү байдалд ороход жолооч буудал дээр зогсоод түргэн тусламж дуудаж тусалсанд тэнд зорчиж байсан хүн бүр талархаж байсан. Ийм сэтгэлтэй мундаг жолоочийнхоо цаашдын ажилд нь улам их амжилт хүсье" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.139
    2 цагийн өмнө

    Битүү хүнтэй явждээ ямар сайн жолооч вэ сайн үйлс длгрх болтугай

    Хариулах