ТАНИЛЦ: Маргааш оройноос хаах авто замууд

Х.Батсайхан
Өчигдөр 09 цаг 08 минут

Маргааш буюу аравдугаар сарын 11-ний 23.00 цагаас дараах замуудыг хааж, шинэчлэхээр болжээ.

Үүнд:

-Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Олимпын гудамж буюу Гадаад харилцааны яамны уулзвараас Олимпын гүүр хүртэлх авто замын засвар шинэчлэлийн ажлыг аравдугаар сарын 11-ний 23.00 цагаас аравдугаар сарын 14-ний 06.00 цаг хүртэлх хугацаанд хааж засварлана. 


-Сүхбаатар дүүрэг, 1, 3-р хороо, Нарны зам, Улаанбаатар төмөр замын өртөөнөөс Барс захын уулзвар хүртэлх чиглэлийн авто замын урд хэсгийн эгнээг хааж засвар, шинэчлэлийн ажлыг аравдугаар сарын 11-ний 22.00 цагаас аравдугаар сарын 13-ны 06.00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.


-Хан-Уул дүүрэг, 8, 21-р хорооны нутаг дэвсгэр Архивчдын гудамж, Тууш замаас Архивын ерөнхий газар хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замын 4 дүгээр хэсгийн засвар, шинэчлэлийн ажлыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас аравдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засварлана. Хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.


Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна