СЕХ, ЦЕГ, УБЕГ-аас орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: "Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 11-ний өдөр өглөөний 7 цагаас оройны 20 цагийн хооронд явагдана.
Улсын хэмжээнд нийтдээ 2230 хэсгийн хороо ажиллаж байна. 2230 санал хураах байр ажиллана гэсэн үг. Энэ санал хураах байранд 20600 төрийн албан хаагч ажиллана.
Улсын хэмжээнд нийтдээ сонгууль зохион байгуулалтын бэлтгэл ажилтай холбогдуулан 10 нам нэг эвсэл орон нутгийн ээлжит сонгуульд оролцож байна. Нийтдээ 8031 мандатын төлөө 17278 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнээс бие даан нэр дэвшиж байгаа 268 хүн байна.
17278 нэр дэвшигчээс 5582 нь эмэгтэйчүүд байна. 11696 нь эрэгтэйчүүд байна. Өнөөдөр өглөө зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураалт эхэлсэн. Улсын хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр 18033 иргэн саналаа өгөхөөр хүсэлтээ өгсөн.
Улсын хэмжээнд 2 сая 246 мянга 164 иргэн саналаа өгнө. Үүнээс сая 146 мянган иргэн орон нутагт, 1,1 сая иргэн Улаанбаатар хотод саналаа өгнө.
Бид санал тоолох төхөөрөмж техник хэрэгслээ бүрэн хангасан. Иргэд орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.189
Чи яаж мэдэж байгаан шарсан мах андахгүй шар зурхайч юм уу? хоёр сая гэнэ шүү бүлтэрдэг гар уу? энэ чинь
Хариулах