Бид энэ удаагийн "Зөвлөе" булангаараа ХУД-ийн ЭМТ-ийн сэтгэл зүйч Г.Болортой "Ажлаас халшрах хам шинж"-ийн талаар ярилцлаа.
Г.Болор: "Ажлаас халшрах хам шинжид өртсөнөө яаж мэдэх вэ гэхээр ер нь л ажилдаа явмааргүй санагдах, ямар ч шалтгаангүйгээр чөлөө авмаар санагдах, эсвэл ажил дээрээ очоод юу ч хиймээргүй санагдах, эсвэл ажлынхаа хэн нэгэнтэй муудалцах ч юм уу иймэрхүү шалтгаанаас болно.
Ажлаас халшрах хам шинжид өртсөн бол гэр бүлийн амьдралд, хувийн амьдралд маш олон өөрчлөлт гардаг. Таарч тохирохгүй байх ч юм уу, нойргүйдэх, ажил дээрээ очихоороо л зүрх нь дэлсэх юм уу. Хүний сэтгэл зүйн онцлогоосоо шалтгаалаад энэ үнэхээр ажлаас халшрах хам шинж мөн байна уу гэдэг нь тодорхойлогдоно.
Ажлаас халшрах хам шинжид "Gen Z" үеийнхэн их өртдөг. Яагаад тэр үеийнхэн их өртөж байгаа вэ гэхээр таатай бус нөхцөл байдалд байгаа гэх юм уу. Тэгэхээр аль болох өөрийг нь ойлгодог ч юм уу, аль болох сургаад авахыг хичээдэг, юм зааж өгөхийг хичээдэг, эсвэл цалин хангамж, хувь хүний онцлогоосоо шалтгаалаад тэр ажлаас яг юу хүсэж байна гэдгээс шалтгаалаад өөр өөр байдаг.
"Gen Z" үеийнхэн мэргэжлээ зөв сонгох тал дээр дутагдалтай байсан юм болов уу гэж миний хувьд бодогдож байгаа. Өөрөө яг дуртай бол биш. Гэхдээ сонгочихсон ажиллахаас өөр аргагүйд хүрчихсэн. Гэхдээ цаашдаа ажиллахаас өөр арга байхгүй. Тийм нөхцөл байдалд "Gen Z" үеийнхэн ажлаас гараад л ороод л солиод л. Эсвэл ажил дээрээ очихгүй, таслаад явчихдаг тиймэрхүү нөхцөл байдлууд үүсэж байгаа байх.
Ажлаас халшрах хам шинжээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэхээр нэгдүгээрт ширээ сандлаа солих ч юм уу, байгаа орчноо солиод үзэх. Хоёрдугаарт удирдлагатайгаа ажлын ачааллынхаа талаар ярилцах, ажил үүргийнхээ хуваарилалтыг хараад зохицуулалт хийх,
Ажлын ачааллаа багасгаад өөртөө цаг гаргаж эхлэх гэсэн үг. Дараагийнх нь гэвэл та байгууллага дотроо ажлын байраа сольж үзэх. Хүн өөрөө шинэ юм туршиж үзэж байж хөгждөг учраас аз жаргалын гормон ялгарч, урьдчилан сэргийлэх нөхцөл байдал үүснэ гэсэн үг.
Хувь хүн өөр дээрээ ажлаас халшрах хам шинжид өртсөн бол маш сайн дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Стрессээ гадагшлуулах хэрэгтэй. Уул ус агаарт гарч сайхан алхах хэрэгтэй. Байгалийн сайхныг мэдрэх хэрэгтэй. Өөрөө юунд дуртай байна. Зураг зурах дуртай бол зургаа зурах хэрэгтэй гэдэг ч юм уу. Аль болох өөртөө л анхаарч байвал, эерэг аргаар аз жаргалыг мэдэрч байвал тэр ажлаас халшрах хам шинжээс урьдчилан сэргийлж байна гэсэн үг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна