Сурронтой өсвөр насны хүүхэд гарцаар гарч байсан 10-тай хүүхдийг мөргөж, автомашинтай мөргөлдсөн осол гарчээ

Х.Есү
2024/10/11

Өчигдөр 17:00 цагийн орчимд Таван шарын "Сод Монгол" ШТС-ын хойд талд суррон унаж явсан өсвөр насны хүүхэд явган хүний гарцаар гарч байсан 10 настай хүүхдийг мөргөн, “Тoyota Esquire” маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

Өнгөрсөн сар тээврийн цагдаагийн албанаас сурроныг 18 нас хүрсэн, "А" ангилалтай жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн унаж замын хөдөлгөөнд оролцоно хэмээн мэдэгдээд байсан юм. 

Мөн 18 нас хүрээгүй, "A" үнэмлэхгүй суррон жолоодвол түр саатуулж 50 мянган төгрөгөөр торгох заалттай.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.117
    2024/10/12

    Буруу бүхнийг баян гэж харлуулах юм. Бараг нийтээрээ ядуу бай! гэсэн уриа болоод байна.

    Хариулах
  • 103.212.162.194
    2024/10/11

    Иймрхүү баян айлын эрх бацаануудыг цэгцлэх хэрэгтэй даварцан бацаанууд хаа сайгүй байна шүү болгоомжтой яваарай

    Хариулах
    • 59.153.112.117
      2024/10/12

      Баяны хүүхэд тэрийг унахуу???