Өнөөдөр 6 байршилд авто замыг хааж, шинэчилнэ

С.Гандэлгэр
15 цаг 2 минутын өмнө

Өнөөдөр дараах 6 байршилд авто замыг хааж, шинэчилнэ.

  • Налайхын авто замаас “Скай ресорт” хүртэлх авто замыг аравдугаар сарын 11-ний өдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Хурдны замаас Архивын ерөнхий газар хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
  • Гадаад харилцааны яамны уулзвараас Олимпын гүүр хүртэлх замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • "Хоме плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  • Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замын баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. 
  • Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Барс" захын уулзвар хүртэлх авто замын урд хэсгийн эгнээг аравдугаар сарын 11-ний өдрийн 22:00 цагаас 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж шинэчилнэ. Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулах юм.

Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна