Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

С.Гандэлгэр
Өчигдөр 13 цаг 42 минут

Тавантолгой түлш компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн үйлдвэрийн II, III цехтээ техникийн шинэчлэлийн ажлуудыг хийсэн. Ингэснээр өндөр хүчин чадалтай 5 шугамаар хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар шахмал түлшийг 582 гэрээт цэгээр борлуулж байгаа бөгөөд өвлийн оргил ачааллын үед 650-670 цэгээр борлуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн 7 дүүрэгт нөөцийн 42 агуулахад 80.126 тонн, үйлдвэрийн бүсэд 8243 тонн, нийт 89.000 тонн шахмал түлш нөөцлөөд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна